УИХ-ын гишүүн асан   Д.Арвингийн компаниас  болж хүмүүс машиндаа амьдарч байна  

2017-05-19 13:24      ГэрэгМН

“Хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт, хүний эрх” онол практикийн бага хурал яг одоо Гадаад харилцааны яаманд болж байна. Уг хуралд төр, хувийн хэвшлийн байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм. Ингээд дахин төлөвлөлтөнд хамрагдаад хохироод байгаа  “Сансар” хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Ч.Туяатай ярилцлаа.

-Танай хотхоны хэчнээн өрх хохироод байгаа вэ?

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороо “Сансар”  хотхоны 85 өрхийн 500 гаруй иргэн байгаа. Дахин төлөвлөлтийн хамгийн том төсөл манай хороололд байдаг. Тэр төслийн барилгажилт тэг 0 хувь гэж хэлэхээр байгаа. Суурь цутгалтаас өөр зүйлгүй байна.

Манайхан  2014 оны гуравдугаар сард хоёрлосон гэрээ байгуулаад, долдугаар сард нь гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд 2014 оны аравдугаар сард нүүлгэн шилжүүлэлт хийгдэж иргэд хоёрхон хоногийн дотор нүүсэн байдаг. Барилга барьж ашиглалтанд орох хугацаа нь 2015 оны долдугаар  сард гэж гэрээндээ тусгасан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ 85 өрхийн нэг ч хүн байрандаа ороогүй хохирчихсон байна.

-Анх нүүхэд барилга ашиглалтанд ортол гээд ямар нэгэн байдлаар  нөхөн төлбөр олгож байв уу?

-Нөхөн төлбөрийн мөнгө гэж  гэрээн дээрээ заагдсан байдаг. Эхний удаагийн нөхөн төлбөр гэж 2014-2015 онд авсан. Тэгээд 2016-2017 оны мөнгө гэж огт аваагүй. Сард 500 мянган төгрөгөөр бодож, жилийн 6 сая төгрөг авч байсан. Сүүлийн 2015-2016 оных дутуу байгаа. 2017 оных огт олгогдоогүй байгаа.Байдал маш хүнд байна. Хотын захын гэр хороололд айлын хашаанд амьдарч байгаа иргэд байна. Бүр машиндаа амьдарч байгаа хүмүүс ч бий шүү дээ. Манайх гэхэд нийтийн байранд өрөө хөлслөөд амьдарч байна. Ер нь 500 иргэн гудамжинд гарчихаад байна.

 -Төр захиргааны байгууллагад хандаад ямар хариу өгч байна вэ?

-Бидэнд яваагүй газар гэж байхгүй. Хороо, дүүрэг, нийслэл, УИХ-д ч хандаж үзсэн. Засгийн газрын гишүүдэд , Ерөнхий сайдад хүртэл албан шаардлага хүргүүлж иргэдийг хохиролгүй болгоод өгөөчээ гэж хандсан. Энэ олон байгууллагад хандаж байхад нэг ч тоймтой шийдвэр гараагүй байна.

Хэлдэг үг нь барих гэж байна, баригдана л гэдэг. Гэтэл яг бодит байдал дээр ганц тоосго тавьсан, гарт баригдаж нүдэнд үзэгдсэн зүйл алга байна. Тиймээс бид энэ хурлаас ямар нэгэн шийдэлд хүрэх болов уу гэдэг үр дүн хүлээж байна.

-Хохироосон компани ямар компани вэ?

-“Их өргөө” гээд компани. УИХ-ын гишүүн асан Д.Арвингийн  компани.

-Тухайн компани барилгын ажил явагдахгүй байгаа шалтгаанаа юу гэж тайлбарлаж байна?

-Хөрөнгө оруулагч нь зогссон. Яагаад гэхээр ямар нэгэн тодорхой зүйл хэлдэггүй. Цаад хөрөнгө оруулагч нь Хятадын компани юм билээ. Тиймээс тэд хөрөнгөө татаж, гэрээнээсээ буцсан гэдэг л зүйлийг ярьж байгаа.

-Гэр бүл дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон тохиолдолд ямар газартай хариуцлага тооцож, ямар байдлаар хариуцлага хүлээх ёстой байдаг юм бол. Та бүхэн судалж үзэв үү?

-Энэ асуудал маш хэцүү юм билээ. Ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт гэж байдаггүй юм билээ. Бид хуулиа нэлээд сайн судалсан. Гурван талын хэлэлцээрээр хохироосон компани, эсвэл нийслэл ч юмуу хариуцлага хүлээх ёстой гэдэг тодорхой заалт байдаггүй юм билээ. Хариуцлага хүлээнэ гэсэн ерөнхий л юм байдаг.

-Та бүхэн гэрээ тохиролцоондоо байраа  ямар байдлаар авна гэж тохирсон бэ?

-Манайх бол өмнө нь  байр байсан. Тиймээс метр квадратаа яг тэр байдлаар нь тохиролцоод л солихоор тусгасан. 71 метр квадратад амьдарч байсан. Нөгөө компани 5 метр квадратыг нэмж өгөөд 76 метр квадрат байхаар төлөвлөгдсөн. Манайх Б блокны 10 давхарт 108 тоот гээд байраа сонгосон байсан.

-Баригдах ёстой байр хэчнээн айлын орон сууц вэ?

-Манай дээр 16 давхар 10 блок байр баригдахаар төлөвлөгдсөн. Түүнд 1001 айлын орон сууц босч, түүнээс  хохироод байгаа 85 өрх л орох ёстой. 

Г.Туяа /gereg.mn/




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Enkh

Арвин ямар их нүгэл хийж байгаагаа мэдэж байгаа болов уу. Хүмүүсийг орох оронгүй гудамжинд хуурч гаргачихаад гэр бүл үр хүүхэд нь зүгээр байна гэж бодоо юу. Нүгэл нүдээрээ ...... бидний зовлонг эдлэх л болно шүү!!!!!!!!!!

2017-05-21 15:13    202.179.24.122
Отго

Арвин эмээ нь бодож байж болноо л гэдэг ш дээ.

2017-05-20 10:43    122.201.22.15
балай

өө урвагч хүүрээ

2017-05-19 17:55    202.179.31.124
дак

хамаг муу үгээ барж байна даа эдгээр айлууд хотын дарга нь хүртэл шийдэж чадахгүй байгаа гэсэн шийдвэр гаргаж чадахгүй хотын даргыг албан тушаалаас нь буулгах нь зүйтэй болов уу мөн баянзүрхээс сонгогдсон гишүүд нь сонгосон ард түмнийхээ төлөө ажилмаар юм.

2017-05-19 16:55    203.91.118.180
муухай юм

бузрын арвингийн гадаа,батүүлийн гадаа очиж тэмцээ,тэд ийм олон айлыг гэр оронгүй болгочихоод яаж шөнө унтаж үр хүүхэдтэйгээ хоол унд идэж чаддаг байнаа

2017-05-19 15:36    103.229.121.28
зүрх судас

ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Тархи – Зүрхний судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлнэ. - Тархи – Зүрхний цусан хангамж болон цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

2017-05-19 14:27    202.179.25.35
hooson

ih hurliin gishuun bolj baij l avilgal avch mungujdug shd tuunees bish munchguruuruu hudulmuruuruu mungujij yum hiij amjihgui humuus

2017-05-19 13:40    202.9.43.55

Сэтгэгдэл нэмэх

 
turiin bank

Шинэ мэдээ

“Данзанравжаа” ОУ-ын яруу найргийн наадмын нээлт боллоо

2017-08-18 14:23

МУИС-ийн кредит тус бүрийн төлбөр 6500 төгрөгөөр нэмэгджээ

2017-08-18 14:09

Хурд хамтлаг “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна

2017-08-18 13:57

Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэлд илүү анхаарах шаардлагатай

2017-08-18 13:53

Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц техникийн буулт хийжээ

2017-08-18 13:32

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж М.Энхболд, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарт шаардлага хүргүүллээ

2017-08-18 12:54

Засгийн газрыг огцруулах бичгийг ирэх даваа гаригт өргөн барих уу

2017-08-18 12:20

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар ажиллаж байна

2017-08-18 12:12

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

2017-08-18 12:06

Ц.Нямдорж: 60 тэрбум ярьсныхаа төлөө л зайлах ёстой шүү дээ

2017-08-18 10:45

Багш нар цалингаа 1.6 сая-д хүргэхийг шаардлаа

2017-08-17 18:29

Д.Амарбаясгалан:60 тэрбумынхан арчаагаа ч нэг алдаж байна даа

2017-08-17 18:16

Херо Б.Баатар өөрийг нь тагнаж чагнасан асуудлаар Прокурорт хандав

2017-08-17 17:56

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ажилтан нойтон өлсгөлөн зарлаж эхэллээ

2017-08-17 17:49

Air Berlin дампуурахад бэлэн байна

2017-08-17 16:15

Ц.Нямдорж албан ёсны фэйж хуудсаа нээснээ мэдэгдлээ

2017-08-17 15:56

60 тэрбумын гол холбогдогч А.Ганбаатар мэдээлэл хийлээ

2017-08-17 15:33

Г.Өлзийбат: Шүүгчээр томилогдох насны доод хязгаарыг 40 болгох шаардлагатай

2017-08-17 14:49

НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барьсан бололтой

2017-08-17 14:31

Багш нарын цалинг нэмэхгүй бол 9 дүгээр сарын 1-нээс орон даяар ажил хаяна

2017-08-17 14:20


Голомт