Хайрлах, энэрэх, хүндэтгэх сэтгэлээр  байгальдаа хандаж ирсэн монголчуудын уламжлал

2017-12-07 17:56      ГэрэгМН

Өөрчлөлтийн жимээр

Хүн төрөлхтний түүхийг байгальтайгаа харилцаж ирсэн түүх талаас нь авч үзвэл монголчуудынх хамгийн сайхан түүх нь гэж хэлэх бүрэн үндэстэй.   “Эрт галавын үеэс эх байгалийнхаа ааш араншингаар төрж, түүнийгээ тахиж шүтсэн, хайрлаж хамгаалсан сэтгэлгээгээ зан үйлийн өвөрмөц цогц соёл болон төлөвшүүлсэн ард түмэн бол монголчууд юм” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Чоймаа багш хэлжээ.

Тэрбээр мөн “Ёс суртахуун гэдэг бол зөв харьцахуй л юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв харьцах тухай л ярьж ирсэн болохоос бус эх байгальтайгаа зөв харьцах талаар төдий л хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.   ...Монгол ардын цэцэн үгэнд “Сэтгэлийн хир биеийн хирээс бузар” гэжээ. Өөрөөр хэлбэл бохирдсон сэтгэл бохир орчныг, ариун сэтгэл амгалан ертөнцийг бүрдүүлдэг. Хүнд хайрлах, энэрэх асрах сэтгэл хамгаас чухал бөгөөд тийм сэтгэл төрж гэмээ нь эх байгальтайгаа зөв харьцаж чадна” гэжээ.

Улмаар “Монголчуудын байгальтай харилцаж ирсэн түүх бол үнэхээр соёлт харилцаа байсан. Тийм учраас монголчуудын байгаль дэлхийгээ шүтэн биширч, дээдлэн хүндэлж, тахиж тайж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншлыг соёлын өв хэмээн үзэж, сурч судалж дагаж мөрдөж, үе дамжуулан эзэмшүүлэх ёстой эрхэм нандин зүйл юм. Монголчуудын байгаль дэлхийтэйгээ харьцаж ирсэн уламжлалт соёл нь эрхэлж ирсэн аж ахуй, аж төрөх ёс, шашин шүтлэгтэйгээ нягт уялдсан өвөрмөц содон, бусад улсад үлгэр дуурайл болохуйц зүйл билээ” хэмээн тодотгожээ. Үнэхээр ч монголчууд бүр эрт цагаас “тэнгэр эцэг”, “газар эх” хэмээн байгаль эх дэлхийгээ  шүтэж ирсэн нь нүүдэлчдийн соёл иргэншлийн томоохон ололт бөгөөд энэ нь байгалиа онгон дагшнаар нь өнөө үед авч ирсэн гол шалтгаан юм.

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс  заншлыг: 

  • энэрэл хүндэтгэлийн,
  • хорио цээрлэлийн,
  • сургааль номлолын,
  • сүсэг бишрэлийн,
  • ажиглалт танин мэдэхүйн гэсэн таван үндсэн ангилалд хувааж авч үзэж болох тухай  Ц.Цэндээхүү, О.Амархүү нарын “Монголчуудын байгаль хамгаалах ёс заншил, уламжлалаас” номонд өгүүлжээ.

Сүү цагаан идээнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөх, хонь гаргаад гэдэс чанахдаа нугалуурны толгой зэргийг галдаа өргөж, гал голомтоо мялаах, уул усны эзэн лус савдгийг баярлуулах үйл бүхэн нь байгаль эх дэлхийдээ энэрэл хүндэтгэлтэй хандаж ирсний жишээнүүд юм. Уул, овоо тахих ёслол нь ч үүнд хамаарна.

Тун саяхан  "Уул овоо тахих монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Байгаль эх дэлхийдээ хандахдаа ямар үйлийг эс хийхийг хорио цээрлэлийн уламжлал гэж хэлж болно. Голын эрэг дагуу болон эхэнд байгаа модыг огтлохгүй байх, аливаа ургамлыг хэт ихээр түүхгүй, ариглах, шувууны үүрийг сүйтгэхгүй байх, зарим уулаа “догшин хайрхан” хэмээн ургамал модыг нь авах, ан амьтныг нь агнах зэргийг хориглож ирсэн.

Энэ мэтчилэн хорио цээрлэлийн ёс нь байгалиа шууд хамгаалсан агуулгатай байв.

Монголчууд газрыг амьтай гэж үзэн “газрын судас”-ыг хөндөх буюу малын уяа, аргамжааны шон, худаг ухах, газар хагалахын өмнө арц уугиулж сан тавьдаг уламжлалтай.

Мөн нүүхдээ гадасны нүхийг заавал шороогоор дүүргэж, бууриа цэмцийтэл цэвэрлэдэг сайхан дэг жаягтай.

Үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал тэр чигтээ байгаль хамгаалах сургааль номлол. Үүгээрээ хүн болох багаас нь эхлэн байгалиа хайрлахад сургаж иржээ. Харин далдын хүчин зүйлд  итгүүлэн бишрүүлэх аргыг сүсэг бишрэлийн уламжлал гэж хэлнэ. Хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгд цаанаа эзэнтэй.Зохисгүй үг хэлж, үйлдэл хийвэл лус савдаг хилэгнэж, хорлол болдог гэдэгт нийтээрээ итгэж ирсэн нь байгалиа онгон дагшинаар үлдээх том ухагдахуун болж ирэв.

Буддын шашин Монголд үүсэн, хөгжсөн цагаасаа сургааль, номлолоороо дамжуулан байгаль хамгаалалд үлэмж хувь нэмэр оруулсан гэж судлаачид тэмдэглэжээ.

Газар нутаг, уул усандаа буян заяагаа даатгаж, сүсэглэн залбирч, хийморио сэргээж, сүсэглэн залбирах  нь мөн байгаль хамгаалах уламжлал билээ. Отгонтэнгэр хайрханд очиж залбирч мөргөх, Шилийн Богдын оройд гарч хийморио сэргээх зэрэг нь үүний жишээ. 

Ажиглалт, танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв хувирал өөрчлөлтийг өдөр тутамдаа ажиглан мэдэж, амьдрал ахуйгаа зохицуулж ирснээр илэрхийлэгдэнэ. Мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар, сар, од эрхэсийн байдал, хүний бие эрхтний өөрчлөлт зэргээр дүгнэлт хийдэг арга ухааныг гадныхан бахархаж бичих нь бий. Энэ бол үнэхээр байгаль эх дэлхийтэйгээ ойр ард түмний өвөрмөц содон ухаан гэлтэй. Мал аж ахуйгаа адгуулан нүүдэллэж ирсэн монголчууд энэ арга ухаанаараа ажил амьдралаа зохицуулж ирсэн.

Тэмээ өдөр хэвтээд байвал удахгүй хүйтэрнэ, хөхөө шувуу эрт донгодвол намар ирж буйн дохио гэх мэтээр танин мэддэг. Тарвага эрт ичээгээ ухвал хахир өвөл болно, нохой гийнаж, үхэр мөөрөөд байвал газар хөдлөх дохио, сар хүрээлбэл хүйтэрнэ гэх зэргээр шинждэг байв. 

БАЙГАЛИА ХАЙРЛАХ ХУУЛЬ ЦААЗЫН УЛАМЖЛАЛ

Байгаль хамгаалах хууль цаазын уламжлалыг ёстой л яндашгүй баян гэж хэлж болно. МЭӨ III зуунд Хүннү гүрэн байгуулагдахаас эхлэх хууль цаазын гол эх сурвалжуудад байгаль хамгаалах асуудлыг заавал тусгадаг байв. Тэгэхдээ өмнө өгүүлсэн зан заншлуудад тулгуурлан хуулийн хэм хэмжээний түвшинд тавьж иржээ. Тухайлбал, бидний сайн мэдэх “Их засаг” хуулиар Чингис хаан “Хөрс шороог алдаж, өвс бэлчээрийг хохируулахыг хориглоно” хэмээн заажээ. Үүнийг өнөөдөр Монгол Улсын байгаль орчны тулгамдсан асуудлын нэг болоод байгаа цөлжилттэй тэмцэх эрх зүйн зохицуулалт байсан гэж судлаачид үздэг. Их засаг хуульд “Газар дээр сүү буюу бусад цагаан идээний зүйл асгаж болохгүй. Хотон дотор шээхийг цээрлэгтүн. Энэ бүгдийг зөрчвөл даруй цаазлагтун”  хэмээн заажээ.

Мөн “Гал түймэр тавьбаас гэр орноор нь цаазаар авсугай” хэмээн тус хуулийн 28 дугаар зүйлд байдаг тухай Х.Нямбуугийн эрхлэн хэвлүүлсэн номд өгүүлжээ. Энэчлэн газар, хөрс, бэлчээрээ хамгаалах, усаа хайрлах, түймрээс сэргийлэх, ан амьтнаа хайрлаж зохистой агнах зэрэг бүх л асуудлыг тусгаж өгсөн байдаг.

Дараа нь Хубилай хааны үед батлагдсан “Их Юаны нэвтэрхий хууль”-д “Их засаг” хуулийн заалтуудыг уламжлуулан тусгасан гэж үздэг. Үүнээс хожим үеийн буюу XVI зууны үеийн “Алтан хааны цаазын бичиг”-т ан амьтныг хамгаалах, тэр дундаа ховор ан амьтныг хамгаалах төрийн бодлогыг нарийвчлан тусгасныг судлаачид тэмдэглэжээ.

XVII зууны үеийн Монгол-Ойрадын хууль цаазын бичигт “Ган, зуд,цасан шуурга, хүйтэнд нэрвэгдэж үхсэн малын зовлогыг малын эзэн хүн 10 хоногийн дотор авч, орчин тойрноо цэвэрлэж байх  ёстой”-г хуульчлаад, үүнийг гүйцэтгээгүй хүнийг гунжин үнээгээр торгохоор заажээ.

Уул, овоогоо дархлан хамгаалж ирсэн зан заншлыг ч хуульчлан хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, XVIII зууны үеийн “Халх Журам”-д Богд хан уул, Хан Хэнтий, Хөгнө Хан, Зорголхайрхан, Баян, Суман улаан , Төвхөн хан зэрэг арав гаруй уулыг дархлан хамгаалж, эдгээр газар ан гөрөө хийх, амьтан агнах, газар малтах,ухах, мод огтлох,бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хатуу цээрлэж хориглосон байдаг.

Энэ мэтээр төрт  ёс, хууль цаазын арвин баялаг түүхтэй монголчуудын түүхийг тоочоод байвал хэдэн боть ном болно. Байгаль хамгаалах арвин баялаг уламжлалтай ард түмний хэрэглээ хүртэл илүүдэлгүй, нүүдэлчин ахуйдаа зохицсон, дахин ашиглалт голдуу  байсныг өнөөдөр тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн ойлголттой холбон авч үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

 

Шинэ мэдээ

“Манай цэргийн жавхаа” дуу хөшөөтэй боллоо

2017-12-11 17:37

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51