Д.Лүндээжанцан:Шалгагдаж байгаа гишүүд дуудсан цагт очиж мэдүүлэг өгч байгаа

2019-01-11 15:54      ГэрэгМН

 УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д оруулж ирсэн бөгөөд уг асуудлыг яг одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Уг  асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж байгаа бөгөөд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй авч үлдэх шийдвэр яагаад гарсан талаар гишүүд сонирхсон.

Уг асуултад УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Д.Лүндээжанцан:

Энд парламентын дархлааны асуудал яригдаж байгаа. Ингээд нэг хоёроор нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг яриад байх юм уу гэдэг асуулт ч тавигдаж байгаа.Тиймээс яллах дүгнэлт үйлдсэн хойно нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яръя гэсэн.

Шалгагдаж байгаа гишүүдээс асуухад дуудсан цагт очиж мэдүүлэг өгч байгаа гэсэн.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

УИХ-ын гишүүд хамаарал бүхий компаниудаараа ЖДҮ-ээс зээл авсан нь  улс төрд нөлөө бүхий этгээд шийдвэр гаргахад нөлөөлж оролцох юм бол гэмт хэрэгтэн болно гэдгийг ойлгуулсан асуудал болсон. Е нь бол  улс төр, бизнес хоёр хол бай л гэсэн үг.Нөгөө талаар мэдээлэл хаалттай байгаа учраас ийм асуудлууд гараад байна. Тиймээс прокурор зөвхөн энэ гэлтгүй бусад олон асуудлаар байнга шалгаж,мэдээлэл өгч баймаар байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ: 

ЖДҮ-г зээл гээд байна. Зээл мөн.Гэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглаж,бүлэглэн авсан биз дээ.Энэ чинь гэмт хэрэг.

Хуулийнхан бол ажлаа л хийж байна. У.Хүрэлсүхийг хамгаалаад байгаа хүмүүсийн тал нь хулгайчид байна. Та нарын монголчуудаа сайхан амьдруулна гэсэн амлалт чинь хаана байна.УИХ-ЫН ГИШҮҮН

Х.НЯМБААТАР:  

АН бүлэггүй, МАН хоёр хуваагдчихсан, парламент ажлаа хийхэд маш хүндрэлтэй боллоо.  Тиймээс би УИХ-ыг тараах АН-ын санаачлагад гарын үсэг зурсан. АН бүлэггүй болж,МАН-ын бүлэг тэг дундуураа хуваагдчихлаа.

ЖДҮХС-гийн  зээлийн асуудал дэлгэгдсэнээр олон зүйл хараа, хяналттай боллоо. Прокурор цаашдаа ч олон  хэргүүдийн мэдээллийг ил болгомоор байна.

Сүүлийн үед их яригдаж байгаа Төрийн банктай холбоотой асуудалд ямар хүмүүс холбогдсоныг ард түмэн мэдэх эрхтэй. Ер нь чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийдэг байвал их зүгээр байгаа юм.

  Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа  санал хураахад  82.7 хувь нь Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлаггүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэлгүй, шалгахаар болж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн мэдээлснээр,түүнийг  АТГ нэг удаа дуудаж, мэдүүлэг авчээ. Тэрбээр   хоёр цаг гаруй мэдүүлэг өгсөн байна.  

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх